“Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболд спортод элэгтэй эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг залуу үеийн тамирчиддаа санаа сэтгэл тавин, захыг нь мушгин суудаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Үүний нэгээхэн тод жишээ бол тэрбээр Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтийг АНУ-д мэргэжлийн бокст хүч үзэхэд нь холбох гүүр нь болж, бүхий л байдлаар санаа тавьж, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилладаг явдал юм. Н.Төгсцогтийн хувьд АНУ-г зорин мэргэжлийн бокст хүч үзэж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд долоон тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулсан амжилттайгаар эх орондоо ирлээ.
Залуу хүний зоримог, тэвчээртэй, хөдөлмөрч зангаараа нэгэн үеийн манлайлал болж боксын спортын түүхэнд өөрийн нэрээ тамгалан үлдээж яваа Н.Төгсцогт “Алтан Дорнод Монгол” группын захирал Т.Ариунболдын хамтаар өчигдөр Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Тамирчин хүнд бэлтгэл сургуулилтын хажуугаар амралт ихээхэн чухал. Тэрбээр ээлжит тулаанаа хийх хүртлээ эх орондоо он гартал багахан хоногийн хугацаанд амрах төлөвлөгөөтэй ирсэн байна. Н.Төгсцогтыг ДАШТ-ий мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, жүжигчин Э.Цолмонбаяр нар болон бусад хүмүүс тосон авлаа.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо