800 жилийн түүхтэй овоог Хятадын засгийн газраас нураалгажээ


Өвөр монголчууд тусгаар улс болох гэж санаархаж байна хэмээн хятадын хэвлэл мэдээлэл мэдэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хятадын засгийн газар тэдний эсрэг бүхий л арга хэмжээг авч байгаа бололтой.


 

Ингэхдээ нутаг өвөр монголчуудын нутаг дэвсгэрт хайр гамгүй хандаж байгаа гэнэ. Тодруулбал, нутаг дэвсгэрийн ихэнхид уурхайн олборлолт явагдаж, хорт бодис их хэмжээгээр тарснаас болж хүн амьны амь насанд хөнөөлтэй байдалд хүрээд байгаа аж.


 

Мөн тэдний сүсэг, биширлийг ч уландаа гишгэн 800 жилийн түүхтэй овоог хүртэл тодорхойгүй шалгаанаар нураасан байна.



Ямартай ч  Өвөрмонголчууд ялагдахыг хүсэлгүй тусгаар улс болох оролдлогоо олон улсын түвшинд өрнүүлсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл Япон, Солонгос гэх мэт улсуудад тусгаар улс болох хүсэлтэйгээ зарлаж, тусламж ирүүлэх хүсэлт удаа дараа тавьж байгаа юм. Гэсэн хэдий ч нааштай хариу өгсөн тохиолдол одоогоор ирээгүй байгаа бололтой.


 

BreakingNews.MN