УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийхээр ирээд байна. Тэрээр айлчлалаа Арабын Нэгдсэн Эмират улсаас эхэлж, тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа. УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын үеэр “Монгол Улс эдийн засаг, санхүүгийн амаргүй нөхцөл байдалтай тулгараад байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай, 70 сая малтай, байгалийн баялаг ихтэй, 3.0 сая хүн амтай орон. Энэ онд явагдсан парламентын болон орон нутгийн сонгуульд манай нам ялалт байгуулсан.
Тэгэхээр ойрын 4 жилд Засгийн газар тогтвортой, төр засгийн бодлого, үйл ажиллагаа нэгдмэл байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бидэнд бийг уламжилъя. Хатагтай Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр, засгийнхаа түвшинд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн байна.
Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси “Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой” гэж хэлжээ.
POLITIK.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо