Ц.Элбэгдоржид “өөрийн хүн” хэрэгтэй бол М.Энхболдод заавал ялагдах “сул” хүн хэрэгтэй


Судлаач Д.Ганхуягийн шинэ нийтлэл “Ц.Элбэгдоржийн үйлийн үр”-ээс


 

…2009 оны сонгуулиар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагах ажлыг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хамтран зохион байгуулсан “арвин баян” туршлага МАН-д бий. Иймээс М.Энхболдыг “дэвшүүлэн зайлуулах” аргаар унагах өндөр магадлалтай. Хэрэв М.Энхболд унаж өөр хүн Ерөнхийлөгч болбол Ц.Элбэгдоржийн “оймс гозойх” гэсэн өөр нэг магадлал улам өндөрсөнө.
Энэ бүхнийг дүгнэж үзвэл Ц.Элбэгдоржид “оймс гозойлгож” шоронд илгээчихгүй “өөрийн хүн” хэрэгтэй бол М.Энхболдод заавал ялагдах “сул” хүн хэрэгтэй. Энэхүү “өөрийн” болон “сул” хүний ойлголт давхцаж байгаа учир М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын эрх ашиг одоохондоо нэгдэж байна…

…Бүгдээрээ “бүлдэгдүүлсэн” учраас Ц.Элбэгдоржийг илт эсэргүүцэх хүн АН-д Н.Алтанхуягаас өөр алга. 
Н.Алтанхуяг ихээхэн хүнд байдалд байгаа боловч шоронд оролгүй өнгөрөв. АН буюу “бусад” нь “нэгдэн” хамгаалсаар авч үлдэв. Энэ нь АН-д Ц.Элбэгдоржийн эсрэг фронт ямар нэг байдлаар бүрдэж байна гэсэн хэрэг юм. 
Дашрамд дурдахад Н.Алтанхуягийг бондын мөнгө “алга болгосон” ялаар унагаж болох байв. Энэ зүйл ангиар Н.Алтанхуягийг шийтгэвэл МАН, АН-ын хамтарсан олигархууд хам хэрэгтэн болох учраас “жижиг” зүйл ангиар оруулжээ. Энэ нь түүнийг аварсан байх…
POLITIK.MN