“Ардын их хурал” хөдөлгөөнөөс ард түмний сонорт хэмээх ухуулах хуудсыг э гаргаж, энэ сарын 5-6-ны өдрүүдэд хотын гудамжаар наасан билээ. Хуудсыг наасан залуусыг тагнуулынхан баривчлан байцааж, заримынх нь бичиг баримтыг хураасан. Гэтэл энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэсэн зарим сайтыг тагнуулынхан айлган сүрдүүлж, мэдээг устгуулсан байна.
“Ардын их хурал” хөдөлгөөнөөс гаргасан ухуулах хуудсанд “Чингэс бонд нэрээр босгосон хөрөнгийг нам дамнаж, эрх ашгаараа нэгдсэн олигархиуд хувааж авлаа. Үүнийг та бид үе удмаараа төлнө. Харин тэд хариуцлагын гадна үлдддэгээрээ үлдэнэ. Энэ бүхэн “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд” байх Үндсэн хуулийн 3.1 дэх заалт зөрчигдөж, эгэл түмэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж хаагдмал байгаагаас үүдэлтэй. Ард олны эрхийг хэрэгжүүлэх ардын их хуралтай болох нь одоогийн тогтолцоог өөрчилж, олигархжсан төрийг халах цорын ганц арга мөн. Цаг нь ирлээ. Тогтолцоог өөрчлөх их үйлсэд нэгдэгтүн” хэмээн бичжээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ