Тэрбээр "Ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг Монгол Ардын намтай нийлээд унагачихдаг хүн намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй" хэмээн жиргэжээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь 2014 оны 11 дүгээр сард МАН-ын гишүүдтэй хамтран Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуулийн төсөлд гарын үсэг зурж чуулганаар хэлэлцүүлсэн АН-ын цорын ганц гишүүн учир экс Хууль зүйн сайд ийнхүү жиргэсэн аж.