УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын чуулганы хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг үг хэлүүлэхээс татгалцсан юм.
Ц.Нямдорж “Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбоотойгоор сөрөг хүчний бүлгийн гишүүд асуулт асуух эрхтэй. Бүлэггүй гишүүн асуулт асуухгүй” хэмээн О.Баасанхүүг асуулт асуулгаагүй юм. Үүнд О.Баасанхүү гишүүн ихэд уурссан байна. Тэрээр “Сөрөг хүчнээс нэгхэн гишүүн байна. Би яагаад үг хэлж болохгүй байдаг юм. Ц.Нямдорж дээрэлхэж байна” гэсээр чуулганы танхимаас гарсан. Харин Ерөнхий сайдын мэдээлэлд АН-ын бүлгийн гишүүдээс нэгхэн төлөөлөгч суусан нь З.Нарантуяа гишүүн байлаа. Ц.Нямдорж, О.Баасанхүү гишүүдийн хувьд эртнээс таарамж муутай явж ирсэн эрхэмүүд юм.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ