УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд маань дипломат албаа улстөрийн шалтгаанаар "цэвэрлэж" эхэлжээ. Хэдэн хүүхнүүдэд эр бяраа гайхуулан сүр хүчийг үзүүлэв. Бразил, Индонези Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, БНХАУ-ын Хайлаар хотод суугаа Консулын газрыг татан буулгахаар болж. Тэнд нь Ч.Сосормаа, Ш.Батцэцэг, Ч.Куланда гэсэн АН-ын гишүүд элчин сайд, консул хийж байсан гэмтэй. Улмаар жилд 1.7 сая ам.доллар хэмнэх юм байх.
Монгол Улсын 27 иргэн Бразилд, 25 иргэн Индонези Улсад байнга оршин суудаг. Бразил Улстай 2 мянга, Индонези Улстай 12 мянган ам.доллартай тэнцэх худалдаа хийдэг гэж буруутгав. Гэтэл Монгол хүн түй ч байхгүй Киргизийн Бишкек дэх Консулын газраа Элчин сайдын яам болгон өргөтгөх юм байх. Туркийн Анкарад элчин байхад Истанбулд консулын газар хэрэггүй, Лаосын элчин сайдын яамыг татан буулгаж Вьетнамаас хамаарч болох ч МАН-ын гишүүд ажиллаж буй тул хөндсөнгүй. Мөн элчин сайд, дипломат ажилчдыг 4 жилийн хугацаатай томилж байхаар шинэчилж байгаа юм байна.
УЛСТӨР БҮХ ШАТАНД ЭРЧИМЖЛЭЭ ДЭЭ ХӨӨРХИЙ
Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа