Өөрийгөө үнэхээрийн од болчлоо гээд бодсон, эсвэл бусдын хараанд өртөх гэж хэтэрхий их хичээдэг хүмүүс цөөнгүй байдаг болжээ. Чухамдаа бол олонд танигдсан хүмүүс бусдын хайр хүндэтгэлийг илүүд үзэн элдэв илүү дутуу үг болох од гэж цоллуулахаас ч эмээдэг шүү дээ. Тэгвэл нялх оддын хурган өвчин хааяа хааяахан сэдэрдэг бололтой. Энд тэндэхийн арга хэмжээний үеэр их л ганглан ирсэн яваа харагдах Баттөр гэгч энэ залуу тоглоом наргиа хийхдээ жаахан мэдрэмжгүй, бүдүүлэгдүү нэгэн бололтой.
Дэлхийн алдарт од Selelna Gomez-н хажууд Photoshop-оор эвлүүлсэн өөрийгөө хамт алхаж байгаа зургийг цахим хуудсандаа нийтлээд “Хэл амны бай болмооргүй байна, энэ бол миний хувийн амьдрал штээ. Битгий МООЖ охинтой явлаа гээрэй” гэсэн байх юм. Үүнийг харсан хэнбугай ч оюун санааны хувьд эрүүл хүн үүнийг бичжээ гэсэн дүгнэлт өгөхөөргүй байлтай. Дэлхийн хэмжээний үзэсгэлэнтэй, авьяастай бүсгүйг ийнхүү доромжилсных нь хариуд бичсэн хүмүүсийн сэтгэгдлийн хариуд “Хөдөөнийхөн яг ингэж тэнэгтэнэ гэж мэдсэн юм аа” хэмээн бас нэгэн бүдүүлэг үгсийг чулуудан суугаа Баттөр гэгч залууг ганц нэг рекламд тоглосон гэдгээр нь хүмүүс зурвасхан хараад өнгөрсөн байж магадгүй л юм.
Харин энэ үйлдлийнх нь хувьд бол өөрийгөө Selelna Gomez хэмээх жинхэнэ дэлхийн хэмжээний одтой эн зэрэгцүүлэн тавьж, МООЖ буюу “янхан, явдалтай” гэсэн утгыг агуулдаг үгээр илэрхийлсэн нь тийм ч таатай харагдсангүй. Саваагүй нохой саранд хуцна гэгчээр үеийнхэн дундаа үлгэр дуурайлал үзүүлэх ёстой залуус иймэрхүү “жаяг”-тай байвал хэцүүхэн л байна даа. Амьдарч байгаа орчин, өөрийнхөө хэмжээнд тааруулж үг хэл, үйлдэлээ илэрхийлэх нь соёлч залуусын төлөвшил байлтай.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо