-С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шүүх хурал өнөөдөр болно. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд 18 жилийн турш явсан энэ хэрэг энэ жил прокурорт очиж, улмаар шүүхэд дэнслэхээр болчихоод байна. Сэжигтнүүдийг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг уриалсан нийтлэлийг өмнө нь гаргаж байсан. Гэтэл энэ тал дээр хамгийн түрүүнд үгээ хэлэх ёстой О.Содбилэг, О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын гишүүн шүүх хурлыг нээлттэй явуулахын тулд ямар ч үг, үйлдэл гаргасангүй. Шүүх хурлыг хаалттай явуулах нь зөв эсэхийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Нямдоржоос асуумаар байна-
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шүүх хурал өнөөдөр болно. Мөрдөн байцаах ажиллагааны шатанд 18 жилийн турш явсан энэ хэрэг энэ жил прокурорт очиж, улмаар шүүхэд дэнслэхээр болчихоод байна. Сэжигтнүүдийг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг уриалсан нийтлэлийг өмнө нь гаргаж байсан.
Нийгмийг цочирдуулж, олон жил дуулиан дагуулсан, олон ч хүний амьдралд хар толбо үлдээсэн аймшигт хэргийн жинхэнэ эзэд хуулийн дагуу зохих ялаа эдлэх үү, эсхүл хавтаст хэргийн маш нууцын зэрэглэлтэй баримтуудын цаана гэм зэмгүй иргэд хэлмэгдэж, хууль, хүчний байгууллагууд улстөрчдийн шүдний өвчин болсон энэ хэргийг илрүүлж, шийдвэрлэсэн нэр зүүгээд үлдэх үү гэдэг нь одоо л шийдэгдэх гэж байгаа юм. Гэтэл энэ тал дээр хамгийн түрүүнд үгээ хэлэх ёстой О.Содбилэг, О.Баасанхүү, Д.Дамба-Очир нарын гишүүн шүүх хурлыг нээлттэй явуулахын тулд ямар ч үг, үйлдэл гаргасангүй. Шүүх хурлыг хаалттай явуулах нь зөв эсэхийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Нямдоржоос асуумаар байна.
Харин одоо шүүх хуралд хохирогчоор оролцох УИХ-ын гишүүн асан С.Оюунаас л бодит мэдээллүүдийг хүлээх үлдээд байна.
Хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хаалттай хуралдах шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах хүсэлтийг прокурорт гаргасан боловч үүнийг зөвшөөрөөгүй гэж эх сурвалж мэдээлсэн юм. Прокурорын зүгээс зөвшөөрөөгүй тул хохирогчийн ар гэрийнхнийг төлөөлөн шүүх хуралд оролцох С.Оюун энэ удаад шүүхэд хандан хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргахаар болсон гэнэ. Шүүхийн зүгээс шүүх ажиллагааг хаалттай явуулаад, эцсийн ял уншиж сонсгоход л хэвлэлийнхнийг ёс төдий оруулсан болчихоод өнгөрч магадгүй энэ шүүх хурлын хаалттай хаалганы цаадах бодит үнэн мэдээллүүдийг хохирогчдын төлөөлөгч С.Оюунаас хүлээх үлдэж байна.
Эх сурвалж:

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа