Дэлхийн Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнгөрсөн сард Монголд дөрөв хоногийн айлчлал хийсэн юм. Энэхүү айлчлалыг БНХАУ-ын засгийн газар эсэргүүцсэн олон мэдэгдэл нийтэлсэн билээ.
Тэгвэл өчигдөр тус улсын төрийн мэдээллийн хэрэгслээр Энэтхэгийн гадаад харилцааны бодлогыг шүүмжилсэн нийтлэл гарсан байна. Үүнд Энэтхэг Монгол Улс хоорондын харилцааг дурджээ. Нийтлэлд Далай ламын айлчлалын шалтгааныг Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлтэй холбон тайлбарлав.
“Энэтхэг улс Монгол Улсад нэг тэрбум ам.долларын зээл олгох гэж байгааг авлига гэж ойлгож болох юм” хэмээн нийтлэлд өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Энэтхэгээс тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахын тулд Далай ламыг Улаанбаатарт айлчлахыг зөвшөөрсөн гэж Хятадын хэвлэлд бичсэн байна. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Улаанбаатарт айлчлах үеэрээ Монголд тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор талууд тохиролцсон юм.
Хятадын талын нийтлэлд “Уг зээлээр дамжуулан Энэтхэгийн тал Монголтой харилцаа холбоотой сайжруулах алхам хийж байна. Хятад улс нь Энэтхэг, Монгол Улсын хамтын ажиллагааны хэт дотно байдалд эмзэг хандах болно” гэжээ.
Мөн “Монгол улсын импорт, экспортын 90 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байдаг. Тиймээс Энэтхэг нь Хятадаас богино хугацаанд Монголын эдийн засагт байр сууриа олж чадахгүй. Харин Энэтхэгийн талаас Монголд өгөх тэрбум ам.долларын “авлига”-ын оролдлого л явагдаж байна” хэмээсэн байна.
Эх сурвалж: Economic times
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ