Эмэгтэй хүн гоё, сайхан харагдахыг хүсэлгүй л яахав. Эцэг эхээс заяасан өөрийн төрөлх гоо сайхан байдлаа хэвээр хадгалан үлдэхийн тулд, аан бас түүн дээрээ нэмэр хачир нэмж, өөтэй талуудаа далдлахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх нь нэг бодлын өөртөө итгэлгүйнх, нөгөө талаас нь авч үзвэл хэтэрхий их хиймэл зүйлд дурлан олны хараанд өртөх гэсэн оролдлого ч байж болох юм. Ч.Уранхолбоо буюу дуучин Ануг цөөнгүй хэдэн газартаа мэс хүргэсэн гэдэг юм билээ. Анхлан “Гала” хамтлагт басан хөөрхөн бондгор охин одоо бол барби мэт төрхтэй болж хувирсныг уншигч та мэдэх биз ээ. Гурван ч хүүхдийн ээж болох гэж байгаа гэхэд өөрчлөгдсөн зүйлгүй түүнийг хэтэрхий их мэсийн чанартай зүйлд дурлан байгаа гэдгийг нь хүмүүс өөрт нь ч удаа дараалан хэлж байдаг.
Тэрбээр өөрийн дүү Ч.Номинхолбоо, эгч Ч.Уянхолбоо нарыгаа гоо сайхны хагалгаанд орох “армидаа элсүүлэн” хамтдаа гоо сайхны клиник эмнэлгийн нүүр царай болох болжээ. Хөх, өгзөг нь жаахан таргалчихаар нь л томорчихдог хэмээн хэлсэн Ч.Номинхолбоо ёстой л нэг “хөхөөрөө чамайг даллая” гэдэг үг шиг сэрийсэн том хоёр хөхөө гарган, сэмбийтэл оцойсон өгзөгний зургаа цахим хуудсаараа нийтлэн, эгчийнхээ шийрийг хатаах сайн дүү гэдгээ харуулаад буй. Харин тэдний эгч болох Ч.Уянхолбоогийн хувьд гэр бүл зохион, хоёр дүүгээ бодвол олны хэл амнаас хол амьдардаг гэдэг юм билээ. CINDERELLA гоо сайхны клиник эмнэлгийн нүүрийг талхалж, гоо сайхандаа өөрчлөлт нэмсэн эгч дүү гурвыг харсан хэн бүхэн “Гурвын гурвуулаа мэс засалд орно гэхээр ямар гажигтай царайтай байсан хүмүүс вэ” хэмээн жиг жуг хийлцэж байгаа сурагтай.
Хамгийн гол нь бусдын нүдэн дээр ил байгаа зүйлийг “Үгүй ээ, төрөлхийн ийм юм штээ, юун гоо сайхны мэс засал вэ???” гээд мэлзээд байвал хөөрхөн болсон царайн дээрээ худлаа ярьдаг гэсэн муу нэр дахин зүүнэ шүү дээ. Үнэн зүйл хэзээд үнэнээрээ л сайхан. Биедээ мэс хүргэсэн хүмүүсийн үг яриа нь хүртэл нэмэр хачиртай болдог нь харамсалтай.
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо