Алтай хамтлагийн үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв Авъяаслаг Монголчууд шоуны ялагч "О.Энх-Эрдэнэ мөн Б.Шижирбат нарыг дэлхийд Монголыг төлөөлтөл хаа ч байсан юм" гэж хэлжээ.
Тэрбээр энэ тухай "Монголоо өмөөрмөөр байна. Эцсийн эцэст Энх-Эрдэнэ нь ч бай Шижирбат ч бай дэлхийд Монголыг төлөөлтөл хаа ч байсан юм. Тэр мөрөөдөөд байгаа зах зээл рүүгээ иймэрхүү авъяастай гараад үзэхгүй юу, тэнд 10 жилийн хүүхдүүдээс эхлээд Авъяаслаг Монголчуудын эцсийн сонголтоор зугаагаа гаргаж байгаатай гадаад дахь Монголчууд санал нийлэх биз.
Монголын өв соёлоор зугаагаа гаргах хүмүүс дэлхийд байтугай өнөөгийн Монголд ховор байгаагаараа Алтай хамтлаг үнэ цэнэтэй байлаа, байх ч болно.
Надтай санал нийлэхгүй хүмүүс Энх-Эрдэнийн дууг дуулж, Шижирбатын тэр технологийн программыг нь аваад сарын дотор сурч амжих байх. Тог тасарвал хөгжлөө дагаад өөрсдөө бас тасрах байхдаа. Харин хөөмийлдөж, цуурдаж, хуурдаж, уртын дуугаа дуулж чадах уу? Чадахгүй тул чаддаг юмандаа сэтгэлээ өгч, түүнийгээ илүү сайн ойлгоод баярлаад байгаад чинь гээгдсэн Монголын өнчин зүрх савлаад байгаа юм.
Сайн тогтож ойлгоод гурван жилийн дараа энэ сонголтуудаа эргээд нэг харахгүй юу. Эгшиглэнт чимээ шиг л байх биз” гэжээ.
Zindaa.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа