МАН VII Бага хурлаараа яг одоо дотоод асуудлаа хаалттай хэлэлцэж буй юм. Үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг барих болсон тус намын ээлжит "өөрчлөлт" нь байгууллагуудыг хаягны өнгийг өөрчлөх бололтой. Тодруулбал, АН-ын үед цэнхэр өнгөтэй байсан Хан-Уул дүүргийн байр улаан өнгөтэй болжээ. Энэ талаар "Twitter"-т @uyangakhaliunaa хэрэглэгчийн бичсэнээр ХУД-ын Иргэдэд үйлчлэх төв байрны хаягийг улаан өнгөтэй болгон өөрчилсөн байна.
Энэхүү өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хийжээ. АН-ын дөрвөн жилд цэнхэр байсан Хан-Уул дүүргийн хаяг МАН-ын даргын үед заавал улаан байх ёстой аж.
Өнгөрсөн сарын 17-нд албан ёсоор батламжлагдаж, ажлаа хүлээн авсан шинэхэн дарга Ж.Алдаржавхлан нэр, хаягаа өөрийн болгож авснаар ажлаа эхэлж буй бололтой.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа