“PEOPLE of Mongolia” сэтгүүлийг өдгөө мэдэхгүй хүн үгүй болжээ. Үүсгэн байгуулагдаад хоёр жил орчим болж буй People сэтгүүл нийтлэлийн бодлого, фото зураг, агуулгаараа Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдээд байгаа юм. 5 000 хувиар хэвлэгдэж, давхардаагүй тоогоор сар бүр 30-40 мянга, жилдээ 500-600 мянган хүн People-ийг шимтэн уншдагаас харахад богино хугацаанд асар өндөр амжилтанд хүрсэн аж.
Хамгийн сенсацитай, хамгийн сонирхолтой, хамгийн амттай ярилцлага, сурвалжилга, нийтлэл, мэдээллийг хүргэж чаддаг People сэтгүүлийн редакци 2016 оны ололт, амжилтыг дүгнээд Монголын оны шилдэгүүдийг хүндэтгэлтэйгээр тодруулахаар зэхээд байна.
Улстөр, бизнес, урлаг, спорт, мөн салбар бүрийн шилдэгүүдээс гадна Энэ цагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй, хамгийн сайхан хувцасладаг ноён, хатагтай, хамгийн үлгэр жишээ гэр бүл, хамгийн секси эмэгтэй, сошиал ертөнцийн од гэх мэт интертаймент номинациудын эздийг ч тодруулж, нэр төртэйгээр ёслолыг арга хэмжээг зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.
“PEOPLE AWARDS”-ыг салбар хариуцсан яамд, төрийн байгууллагуудын үнэлгээ, дүгнэлт, олон нийтийн хандлага, асуулга, мэргэжлийн экспертүүдийн судалгааг үндэслэн People сэтгүүлийн редакциас тодруулах болно.
Санал асуулгыг Control.mn, Paparatsi.mn сайтууд болон People сэтгүүлээр явуулж эхэлсэн учраас уншигч та өөрийн дэмждэг хүндээ саналаа өгнө үү. .
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ