Далай лам Монголд айлчилсан ул мөр өнөөдрийг хүртэл арилаагүй, дуулиан шуугиан ч тасраагүй байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д хийх таван ч айлчлал цуцлагдаад байгаа юм. Үүнтэй зэрэгцээд манай төрийнхнөөс хэн урьж авчирсан талаар ч нэлээдгүй эрэл сурал болж эцэстээ Ерөнхийлөгч рүү бухаж байгаа.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Миний бие хариуцлагатайгаар мэдэгдэхэд Далай ламын айлчлалд УИХ, Засгийн газар, ГХЯ оролцоогүй. Монгол төрийн бусад албан тушаалтан оролцсон эсэхийг би мэдэхгүй. Жишээ нь, Далай лам “Намайг Монгол Улсын Ерөнхийлөгч урьж, энэ айлчлалыг зохион байгууллаа. Баярлалаа” гээд олон түмэнд зарлаж байна. Би Ерөнхийлөгчийн өмнөөс ярьж болохгүй. Тийм болохоор гүйцэтгэх засаглалын хийсэн ажлыг мэдэж байгаа хүний хувьд хэлэхэд УИХ, Засгийн газар айлчлалд оролцоогүй хэмээн хэлэх байна” гэжээ.
Нэгэнт нуугдчихаад байгаа хэргийн эзнийг бүдгэрүүлэх шаардлагатай тул “Хэн Далай ламд виз олгов?” гэсэн эрэл хайгуул давхар эхлүүлж, үүний үр дүнд Япон Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Консулын хэлтэст томоохон албан тушаал хашдаг нэгэн эрхмийг буруутнаар тодруулж, ажлаас нь халж туг тахисан байна.
Энэ талаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч эрэн сурвалжилж дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулах гэсэн боловч “Мэдээлэл өгөх боломжгүй. Яамны нууцын зэрэглэлтэй” гэсэн хариуг авчээ. Тиймээс энэ асуудлаар мэдээлэл бүхий нэгэн дипломат ажилтнаас тодруулсан байна.
Нэрээ нууцалсан тэрхүү дипломат ажилтан “Японд суугаа манай Элчин сайдын яамны консулын ажилтанг Далай ламд виз олголоо гэж хариуцлага тооцон ажлаас нь халсан нь үнэн.
Элчин сайд виз өгөхгүй гэсэн юм билээ. Гэтэл тэр хүн үгнээс нь зөрөөд виз өгсөн гэсэн. Энэ бол дипломат ажилтны гэхээсээ илүү хувь хүний шийдвэр байсан байх. Нөгөө талаасаа дипломатч хүний хувьд үүнийг би хэт улс төр орчихов уу гэж харж байгаа. Энэ талаарх дуулианыг түр намжаахын тулд ийм арга хэмжээ авсан болов уу. Тэгээд бусдад харагдахдаа виз олгосон хүнд нь арга хэмжээ аваад өнгөрч байгаа л нэг төрх. Тэр халагдсан консулын ажилтанг би сайн танина. Гадаад харилцааны яамны харьяаны хүн биш. Япон дахь манай Элчин сайдын яаманд ажиллахаар өөр яамнаас томилогдсон хүн. Энэ хүн эх орондоо ирчихсэн байгаа.
Хэн яаж харж байгаагаас энэ хүнд хариуцлага тооцож байна. Энэ удаагийнх нь Далай ламд виз олгосноор ийм асуудал болж байгаа мэт. Гэвч олгохгүй байх шалтгаан бас байхгүй” гэж ярьжээ.
POLITIK.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ