Эмэгтэйчүүд улаан туфль өмсөхөөрөө урд нь юу ч таарсан гишгээд гарах хэмжээний эрч хүчтэй, бардам болж өөртөө итгэлтэй зан нь тодордог. Харин эр хүнд ийм өнгийн гутал хэр зохимжтой бол. Ботинк лав улаан байхыг үзсэнгүй. Энэ содон гуталтай төрх нь гуталнаасаа содон залууг та нэг л таньж ядаад байх шиг. Телевизийн дэлгэцээр сайхан хөхөө гарган мэндчилсээр тэр нь хоч болж орхисон “мөөм” Зулааг гэргийгээ болгосон М.Мөнхтэнгэр шүү дээ. Өөрийгөө ихэд бэлтэй айлын охин гэдэг бүсгүй олон залуустай нэр холбогдож явсныг энд яриад яахав. Хосууд дундаасаа үр хүүхэдтэй болсон.

Түүний нөхөр “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэрийн хувьд ОХУ, АНУ-д боловсрол эзэмшсэн гэнэ билээ. Бүсгүй улаан гуталт хархүүгийн талаар “Нөхөр маань миний үзэл бодлыг хүндэтгэдэг учраас ажил төрөлд минь оролцох, хувцаслалтанд нөлөөлөх асуудал байдаггүй. Надад бас их итгэдэг болохоор гоё санагддаг. Миний үзэл бодлыг хүндэтгэдэг учраас би ч бас хүндэтгэдэг. Манайх ер нь их сайхан гэр бүл” гэж ярьж байлаа. Ширүүн дориун төрхөөр нь хүнийг дүгнээд яах вэ. Дотроо бол солонгос сериал дээр гардаг шиг боловсон уян, нөгөө эмэгтэй хүн дотроосоо гэрэлтдэг гэдэг шиг залуу байх нь. Хүн хүний цагаан морьтой ханхүү өөр л дөө.


Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа