Хэвлэлийн Хүрээлэнгээс "Хил хязгааргүй сэтгүүлч" олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтран “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгаа хийснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
Монголд өдгөө 485 мэдээллийн хэрэгсэл ажиллаж байгаагаас 101 сонин, 69 радио, 131 TВ, 98 цахим мэдээллийн хэрэгсэл байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс дээрх мониторингийн судалгаанд 39 байгууллагыг хамруулахад 29 нь буюу 74,36 хувь нь улс төрийн хамаарал бүхий эзэн, хөрөнгө оруулагчтай болох нь илэрчээ.
Судлаачид судалгаанд хамрагдсан мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь шууд болон шууд бусаар аль нэг улс төрийн нам, эсхүл улс төрчтэй хамааралтай байна.
Тухайлбал, судалгаанд хамрагдсан тогтмол хэвлэлүүд дунд нэг сониноос (Улс төрийн тойм, M-3025, эзэн нь НШМ ХХК, C-3026), бусад нь буюу 91,67 хувь нь улс төрийн тодорхой хамааралтай. Мөн судалгаанд хамрагдсан бүх телевизээс нэг нь л одоогоор улс төрийн хамааралгүй (Монгол ТВ, M-3055, эзэмшигч нь Гацуурт Груп, C-3056) байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 11 телевизийн 10 нь буюу 90, 91 хувь нь улс төрийн ямар нэг хамааралтай байгаа аж. Тэгвэл “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” судалгааг энд дарж үзнэ үү.
24tsag.mn
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа