Дээрх дурдсан 49 хүний талаарх зарим мэдээллийг доор сийрүүлье. Одоогоор мэдэгдээд байгаа оффшор данстнуудаас хамгийн олон дансыг давхардсан нэрээр Ч.Батзориг гэх эрхэм эзэмшдэг байна. Түүнийг"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн төрсөн дүү байж болзошгүй гэх мэдээлэл бий. Оффшорт мөнгөтэй бизнесмэнүүд “Петровис” ХХК-ийн захирал Ж.Оюунгэрэлээр үргэлжилж буй. Мөн "Eiffel View Universal Holdings" гэх нэрээр бүртгэлтэй Б.Дэлгэрсайханы данс ил болсон юм. Харин улс төрчдийн гэр бүлээс оффшор бүсэд хөрөнгөтэй гэх иргэдийн жагсаалтад Сү.Батболдын ах байж болзошгүй С.Бат-Очир гэх хүн байна. Тэрчлэн Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйгийн дүү Ц.Сэргэлэн нууц ноёнтнуудын эгнээнд багтсан гэж нэрлэгдэв.Ц.Сэргэлэн гэх хүний хувьд Виржиний арлуудад бүртгэлтэй “Joy Key Develoment Limited” компанид 2011 оны нэгдүгээр сарыг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшиж байсан аж. Өөр нэгэн улстөрчийн гэр бүлээс нууц данстан илэрсэн нь Хотын дарга А.Бат-үүлийн хүү Б.Чулуудай юм. Тэрээр оффшор бүсэд данс нээлгэж байснаа хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна С.Баярын охид Британийн Виржини аралд бүртгэлтэй “Gold Wellen INC”-д хувьцаа эзэмшдэг байж болзошгүй баримт дэлгэгджээ. Б.Нандин гэх хүний хоёр ч дансанд Энрико Дел Каса гэх испани нэртэй хүн хамтрагчаар бүртгүүлжээ. Мэдээллээс үзэхэд тэд Линнок Холдинг корпорациас хувь эзэмшдэг аж. Харин Б.Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай “Гоулд Уеллен Инк” компанийн нэр дээр дөрвөн ч данстай байна. Мөн үүнээс гадна Ч.Давааням, С.Шагдардулам нарын хувьд С.Баярын үнэтэй хауснуудыг худалдаж авсан гэх асуудалд нэр нь холбогдоод байсан иргэд. Ч.Даваанямын хувьд “Петровис” ХХК-ийг Ж.Оюунгэрэлийн хамт үүсгэн байгуулсан бөгөөд одоогийн захирал Д.Энхчимэгийнх төрсөн эцэг нь гэх мэдээлэл бий.. Тэрээр “Moon Land Investmens Limited” компанид давхар бүртгэлтэйгээс гадна дахин хоёр компанид хувьцаа эзэмшдэг юм байна. Энэ мэтчилэн төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд томоохон бизнесменүүдийн ураг садангийн нэр дээр олон тооны оффшор данс илэрсэн нь хууль бусаар олсон хөрөнгө орлогоо “хууль ёсоор” нуун дарагдуулах гэсэн оролдлого байхыг үгүйсгэх аргагүй юм. ..jpg)
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо