
Дуучин Б.Амархүү, загвар өмсөгч О.Ариунзул нар MINT шөнийн цэнгээний газар нэгэн бүсгүйг хүч хэрэглэн зодож танхайрсан мэдээлэл өмнө нь гарч байсан. Зодуулсан гэгдэх бүсгүйн хувьд Намуулан гэдэг нэрнээс өөр мэдээлэлгүй байсан бол өнөөдөр түүний тухай “Амархүү, Ариунзул нарт зодуулсан бүсгүй Emirates airline компанид дөрвөн мянган өрсөлдөгчөөс шалгаран ажиллаж байгаа бүсгүй юм” гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл гарчээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлзүйн чиглэлээр сурч байгаад 2008 онд буюу гуравдугаар курст орох жилээ онгоцны үйлчлэгчийн сургалтанд суухаар Малайз руу явсан Намуулан тус улсын их сургуульд нь элсэн орж бизнесийн удирдлага, менежмент, мулти медиагаар дөрвөн жил суралцаж төгссөн гэнэ.
Хамгийн хачирхалтай нь энэ мэдээллээс үзвэл энэ зэргийн боловсрол эзэмшсэн бүсгүй бусдад, тэр тусмаа олны танил хүмүүст зодуулж, гэмтэл авхаар хэмжээний зан байдал гаргасан гэхэд эргэлзээтэй л юм. COOL LOVE дууг нь зохиож өгсөн багын найз Э.Сэвжидмаа гэх бүсгүйг мөн өөрсдийнхөө буруутай үйлдлийг анзааралгүй хардаж сэрдэн, гомдоосон гэгдэх хос хоёрын хувьд одоог болтол аль аль үйлдэлдээ өөрсдийн зүгээс албан ёсны хариулт өгч, уучлалт гуйгаагүй байгаа билээ. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр өөрсдөө буруутай хүмүүс энэ сарын 9-нд болох тоглолтоороо хийсэн булай хэргээ халхавчилж, сайн хүмүүсийн дүр үзүүлнэ гэдэг нэгэн бодлын ёс суртахуунгүй хэрэг болж таарна.
Хүнээр зохиолгосон, хүнд хүрсэн гайгүй дууныха текст зэргийг өөрсдөө зохиосон гэж ам бардам хэлж суух дуучин залуугийн хувьд өөрийнх нь нэр хүнд чухал болохоос биш бусдыг дураараа гүжирдэн доромжилж, зодож танхайрах нь асуудал биш бололтой. Дашрамд дурдахад MINT цэнгээний газарт удаа дараалан гэмт хэрэг гарч, олны чихийг халууцуулдаг. Харин одоог хүртэл иймэрхүү олныг цочроосон асуудалд арга хэмжээ авсан тохиолдол гараагүй байгаа.
Олны танил хүмүүс ч хүн зодож танхайраад, удаа дараалан асуудал дагуулдаг тус газрыг хууль хяналтын байгууллагууд анхааралдаа авч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах тал дээр анхааруулсан дорвитой зүйл одоог хүртэл сонсогдоогүй. Эсвэл Ардын жүжигчин гэх тодотголтой дуучин асуудал гаргадаг газар нь, анхааруулдаг хүн нь ч тусдаа байдаг бололтой. Буруугаа зөвөөр хүлээгээгүй хүмүүс ичих ч үгүй зохиолгосон дуугаар нь бамбай барин энд тэнд дээшээ үсэрч явах нь ичгэвтэр хэрэг бус уу...
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ