Өвөрмөц дуулалт, хувцаслалтаараа үргэлж олны анхаарлын төвд байдаг дуучин Лэди Гага телевизийн нэвтрүүлэгт оролцон ярилцлага өгөх үедээ “Post Traumatic Stress Disorder” буюу гэмтлийн дараах сэтгэцийн хямрал гэх өвчин тусч, эмчилгээ хийлгэж буйгаа илчилжээ.
Дуучин бүсгүй өсвөр насны хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэдэг. Улмаар тэрхүү аймшигт явдлын уршгаар сэтгэцийн гүн хямралд орсон байх бөгөөд өнөөг хүртэл гэмтлийн дараах сэтгэцийн хямралтайгаа тэмцсээр байгаа гэнэ. Лэди Гага NBC телевизийн бэлгийн цөөнхийн төлөөлөл болох залууст чиглэсэн “Today Show”-д оролцохдоо энэ талаар ярьжээ.
Тэрбээр “Та нарт тохиолдож буй шиг олон янзын асуудал надад тэр бүр тохиолдож байгаагүй. Гэхдээ би сэтгэл хямрах өвчтэй. Энэ өвчинтэйгөө өдөр бүр тэмцдэг. Сэтгэл санаагаа тайван байлгахын тулд надад “Чи зоригтой, чамд эр зориг байгаа” гэх зэргээр амны уншлага чухал байдаг” гэж ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа