“Ц.Шаравдоржоос Ч.Улаанд хүргэх ил захидал” гэсэн хаягтай товч бөгөөд тодорхой үгсийг дайсан нэгэн захиа саяхан хэвлэлээр гарсан. Нэг намд харъяалагдаж явсан хоёр нөхрийн байр суурийг ч олон нийтэд тодотгож өгсөн. Тэр дотроос “…Намын төв аппаратаа харж ханддаггүй юмаа гэхэд, таныг өдий хүргэсэн, өнөөдөр авч яваа Сүхбаатар аймгийнхаа МАХН-ын байгууллагыг огтын анхаардаггүй байсан хэрнээ, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө хүн чанараа умартан байж, албан тушаалыг санагалзан байж МАН-д очихдоо Сүхбаатар аймгийн МАН-ын хороонд 100 сая төгрөг бэлнээр гардуулж өгөөд сонгуулийн ажилдаа орсон гэнэ билээ. Үүнийг сонсоод, “Гарын таван хуруу”-ны Шагдар, түүнд хаягдан үлдсэн өнчин таван хүүхдийн түүх өөрийн эрхгүй бодогдож билээ. Тэгэхээр Танд мөнгө бол байна, харин хүн чанар бол алгаа. Нэмээд хэнд долигонох, хэнийг дээрэлхэхээ бас мэдэж байна гээч” гэсэн үгс анхаарал татна.
Тэгвэл Ч.Улаан УИХ-д сонгогдохдоо өнгөрсөн сонгуулиар Сүхбаатар аймагт 100 саяыг цацаж гарч иржээ. Өөрөөр хэлбэл, санал худалдаж авахад 100 саяыг зориулсан гэж ойлгож болохоор байна. Сүхбаатар аймагт хаана, хэнд, ямар байгууллагад санал худалдаж авахаар мөнгө тараав гээд мөшгиж үзвэл тодорхой тоо баримт гарах нь тодорхой. Судлаад, тогтоочихсон ч байгаа юм бил үү, өдийд хэн мэдлээ.
Эх сурвалж: www.polit.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ