Дуучин С.Амармандах болон түүний гэр бүл ОХУ-ын Элчин сайдын яаманд хандан хүсэлт гаргасан байна. Тус хүсэлтийн дагуу ОХУ-ын ЭСЯ-ны удирдлагууд дуучны гэр бүлийг хүлээн авч уулзсан. Энэ тухай түүний өмгөөлөгч Г.Батбаяр, "ЭСЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дуучин С.Амармандах болон түүний гэх бүлээс дахин дахин уучлалт гуйхаар болсон. Мөн энэхүү асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин анхаарлаа хандуулан ажиллаж байна" хэмээн мэдээлсэн.
Гэвч өмгөөлөгч Г.Батбаярын мэдээллийг үгүйсгэсэн мэдэгдэл ОХУ-ын Элчин сайдын яамны орос хэл дээрх веб хуудаснаа нийтлэгджээ.
Тодруулбал, Монголын хэвлэл мэдээлэл уг хэрэгтэйгээр холбоотойгоор худал мэдээлэл цацаж байна. Дуучин С.Амармандах манай дипломат төлөөлөгчид гаргасан гомдлыг тодруулахын тулд түүний өмгөөлөгчийг хүлээн авч уулзсан. Өмгөөлөгч ямар нэгэн тохиролцоог санал болгоогүй. Тиймээс уулзалтыг гуйвуулсан мэдээлэл гаргасан тул дуучны гэр бүл болон өмгөөлөгчтэй дахин уулзалт хийхгүй. Нэг удаа худал хэлсэн бол дахин хэн ч итгэхгүй хэмээн бичжээ.
Б.Учрал
BreakingNews.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ