Сүүлйин үед нам ч үгүй болох гээд байгаа Г.Уянга өчигдөр зарлан байж өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүдийнхээ талаар хэвлэлийн хурал хийлээ. Тэгвэл түүнийг хэвлэлийн бага хурал хийх үеэр ТТЭНН-ын дарга Ц.Баянбилэг хэмээх нэгэн нэлээд сөргөөцөлдлөө. ТТЭНН нь эдүгээ хоёр даргатай болоод байгааг эндээс харж болохоор байлаа.
Харин Г.Уянга дараах үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах ёстой гэж үзэж байгаа ажээ. Үүнд :
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
-Монгол Улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмж их хохирол учруулсан.
-“Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
-2011 оны есдүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрийн бус байгууллагад зориулж гурван сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан. Энэ бол илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй.
-Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.
-Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
-“Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж, Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.
-Монгол Улсыг нэгдмэл улс биш, “Холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.
-“Давхар дээл”-ийг анх бий болгосон.
-“Ухаалаг төр” гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодитой алхам хийв.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Ерөнхийлөгч Улсын их хуралд ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” гэж заасан. Гэтэл найман жил Ерөнхийлөгч хийхдээ Улсын их хуралд нэг л удаа хуулийн дагуу үйл ажиллагааныхаа тайланг тавьсан нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Авлигалтай тэмцэх газар болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан" зэрэг үндэслэлийг танилцууллаа.
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо