Энэ хэрэг өчигдөр Өвөр Монголын Хөлөнбуйрт гарсан бөгөөд бичлэг дээрх этгээдүүд бэлчээр хувьчилж авсан хүмүүс байж болзошгүй аж. Тиймээс хувьчилж авсан газарт нь бусдын мал нэвтэрсний улмаас ийнхүү машинаараа дайрч алж байгаа бололтой. Эх сурвалжийн хэлж буйгаар дээрх хэргийг үйлдсэн хүмүүсийг хайж буй бөгөөд орон нутгийн хууль сахиулагчид баривчилж, хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ.
Энэ талаар Өвөрмонголоос ирсэн нэгэн залуугээс энэ хэргийн талаар тодруулахад, “Өвөр монголд оршиж буй хамгийн ноцтой асуудал бол энэ. Мөн энэ хэрэг манай нутагт гарчээ. Удмын малчин хүн хэзээ ч ингэхгүй! Энэ бол малчдын нутгийг түрээсэлж авсан хүн нутгаасаа бусдын адууг хөөж байгаа үзэгдэл! Газар хувьчлаад түүнийгээ зараад, түрээслээд ажил хийхгүй санаа зовохгүй амьдарч байна. Харин малчид нэгэнт нутаггүй болсон бол гурван үе явахгүй гуйлгачин болно…Өвөр монгол байна уу монгол байна уу хамаагүй, энэ бичлэгийг хараад нүд халтирахгүй Монгол хүн гэж үгүй! Өнөөдөр маш олон өвөр монголчууд энэ хүнийг эрж хайж хуулиар шийтгэх арга зам хайж байгаа” хэмээв.
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ