Н.Алтанхуягийн охиныг шоудахад аав, ээж нь хоригдох үгүй нь хамаагүй бололтой


Ардчилсан намын генсек Н.Алтанхуягийн эхнэрийг дагаж ирсэн том охин нь нас биед хүрээд найр наадмаас хоцрохоо байсан тухай эргэн тойрных нь хүмүүс шивэр авир гэсээр... Үүнийг ч батлах гэсэн шиг энд тэндэхийн шоу, арга хэмжээнд үнэтэй хувцасаар гангаран, том машинаас бууж загвар үзүүлэх нь ихэссээр.

 

Саяхан Н.Алтанхуягийг, эхнэрийг нь, дүүг нь, гэх мэт эргэн тойрны хүмүүсийг нь баривчлан, саатуулан байж шүүх ажиллагаа өрнөж орон даяар анхаарлаа хандуулсан жигтэй хэрэг гараад бараг л “халуунаараа буцалж байхад” охин нь ингээд шоунаас шоу хэсээд явж байх нь харсан үзсэн хүмүүст тийм ч таатай сэтгэгдэл төрүүлээгүй гэнэ лээ. Ер нь ч тэгээд төрийн түшээдийн хүүхдүүд чинь эцэг эхийнхээ чихийг халууцуулахгүй юм аа гэхэд биеэ даагаад аштайхан шоудчих хэрэгтэй юм байгаа юм штээ. Эсвэл эл хэргээс болоод элгээ дэвтээх гэж яваа нь энэ ч юм бил үү, хэн мэдлээ. Гэхдээ л арай ганган уу? Үгүй юу? Гайгүй байгаа??? 

 

PAPARATSI.MN