Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович нь 2016.11.22-ний шөнө 23:00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн.....хорооны нутагт "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг даган явсаар хаалгаар гарах үед нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулсан балмад хэрэг гарсан билээ.
Хохирогчийн мэдүүлэгт “..Би ухаан орж гаран хэвтэж байх үед нэгэн албан тушаалтан “..хүмүүст битгий мэдэгд, битгий харуул.. хурдан өөр өрөөнд өргөөд оруул..” гэх мэтээр тушааж бусдаас тусгаарлан удаан хугацаагаар ганцааранг байлгасан тухай дурдсан байна. Ингээд хэсэг хугацааны дараа хохирогч бусдын тусламжгүйгээр хэргийн газраас холдон явж, гэртээ арайхийн очиж эхнэртээ мэдэгдснээр эмнэлэгт хүргэгдэн амь нас аврагдсан байна.
Энэхүү хэргийг дотоодын ХМХ-үүдээс гадна гадны томоохон хэвлэлүүд ч хэдийнээ онцолсоор байгаа юм. Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр өчигдөр /11.05/ Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яаманд дээрх асуудлаар хандан уулзсан. Энэ үеэр тус улсын Консулын хэлтсийн дарга Владимир Владимирович "Хоёр улсын хооронд ийм асуудал үүссэнд үнэхээр их харамсаж байна. Одоогоор гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй, хэрэг шалгагдаж байгаа учраас бид хэн нэгнийг гэм буруутай гэж, шууд хариуцлага тооцох боломжгүй байна. Хохирогчийн ар гэр, Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллахад бэлэн. Хоёр улсын хооронд үүссэн энэ асуудалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарал хандуулсан" гэдгээ илэрхийлсэн байдаг. Түүнчлэн дуучин С.Амармандахтай биечлэн уулзаж, уучлалт хүсэхээ тэд мэдэгдсэн юм.
Гэтэл манай улсын ГХЯ дээрх асуудлаар тус улсын элчинд хандах байтугай мэдээгүй явж байгаа юм. Энэ тухай Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ямар Амараа. Би мэдэхгүй. Би тийм зүйл ёстой сонсоогүй юм байна" гэсэн хариултыг өгчээ.
Эхсурвалж: Zindaa.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа