Хотын удирдлагын заавраар харанхуй өрөөнд хоригдсон үхлүүд Амараа оргон зугтан ганцаар явж, арай ядан харьжээ


Амараагийн хэргийн аймшгууд улам тодорхой болсоор. Түүнийг зодуулаад цусаа асгаруулан хэвтэж байхад хотын удирдлагууд, тухайлбал Су.Батболд, Сандуй нар “хэргийг хүн амьтанд мэдэгдэж болохгүй, хурдан нэг газар аваачиж нуу” гэж зарлигдаад үргэлжлүүлэн цэнгэснээс болж, яаран харанхуй өрөө рүү зөөж аваачаад мартжээ. 
Хэргийг нуун далдлахын тулд Амарааг үхүүлэхэд бэлэн байжээ гэж ойлгогдож байна.


Амараа тэнд эмнэлгийн тусламж авалгүй, цус алдан байж удтал хэвтэж байгаад, ухаан орж оргоод, орь ганцаар арай ядан явж, гэртээ хамаг хүчээ дайчлан харьжээ. Эхнэр нь түргэн тусламж дууджээ.

 

Хамгийн алдартай сайхан уран бүтээлчдийнхээ нэгийг үхэх гэж байхад нь өрөөнд хаяад мартаж, цус асгаруулан гэр лүүгээ мөлхөн байж ороход хүргэнэ гэдэг юу болж байна вэ? Тэгээд бас болж, хохь нь гэж дайрч байдаг!

 

Амараагийн хэргийг нуун дарагдуулахыг оролдсон, эрүүл мэндийг хохироосон гэж Су.Батболд, Сандуй нарыг цагдаад шалгуулахаар өмгөөлөгч Г.Батбаяр хүсэлт гаргажээ.

 

Мөн халдсан этгээд ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх Артем Валерьевич Оганов болох нь тодорлоо.

 

Тун харамсалтай нь энэ хэргийг ангийн хүүхэд маань үйлдэж дээ. 1990 онд МУИС-ийн монгол хэлний ангид Уралын их сургуулиас шилжин ирэхэд маань элчингийнхний хүүхдүүд гээд хичээл номоо тоодоггүй , хэнэггүй танхай хэдэн банди байсны нэг нь Оганов болой. Тэдэнтэй нэг их харилцаж байгаагүй. Гэхдээ яах вэ, тэдэн дундаа даруу гайгүй нь Оганов юм шиг санагддаг асан.

 

Ийм хэрэг үйлднэ гэж огт санаанд орохооргүй л юмсанж. Хуулийн баримтад байгаа хойно үнэмшихээс дээ. Архины галзуу согтуугаас болж дээ л гэмээр. Хувь хүний эмгэнэлт сүйрэл юм. Нөгөөтэйгүүр олс дээс татах нь орос оюутнуудын дунд нэлээн, бас рок сонирхдог гэх энэ хэд нь албатай юм шиг анаша энэ тэр болдог байсаан. Тиймээс мансуурсан байсан гэх мэдээлэл гарч байгаа нь ортой байж мэднэ.

 

Орос хүн л гэж ойлгогдож байсан агаад, бор саарал гэмээр үс нүдтэй. Одоо сахал тавьсан юм болов уу. Бичлэгнээс авсан тэр зургийг би Оганов гэж бодоогүй. Монголд өссөн, дасаж идээшсэн энэ хүн Амарааг таньдаг байхыг ч үгүйсгэхгүй.

 

Амараагийн хэргийн аймшигт зүйлс хөвөрсөөр, нийгмийн маань өвчнүүдийг илрүүлэн оношлосоор.

 

Эх сурвалж: иргэн Munkhbayar Ch