Ц.Нямдоржийн амнаас гарах үг болгон “болохгүй бүтэхгүй, хохь чинь, сүйрнэ” гэх мэт сөрөг хандлагатай байдаг. Энэ нь ажил хэрэгч, шүүмжлэгч байр сууринаас тэс ондоо. Онцлох үйл явдал бүрийн хамгийн муу хувилбарыг олж, олон нийтийн санаа бодлыг уймруулж, хуйлруулж чаддаг эрдэмтэй. Үүнд нь хориг саад, хэмхэмжээ гэж үгүй.
Саяхан “Далай ламаас болж Монгол Улс хохирлоо” гэж мэдэгдсэн. Хорин зургаан жил төр барилцсан түшээ хүн улсынхаа гадаад бодлогыг мэдэхгүй байна гэдэг худлаа. Энэ асуудлыг хариуцсан гадаад хэргийн сайд, холбогдох албаныхан мэдээлэл өгөөгүй байхад хамгаас түрүүлж Ц.Нямдоржийн муу үг олонд хүрсэн. Сүсэгтэн олон ч төрийн түшээ хүний хэлсэн үгэнд эмзэглэж, төрийн бодлого тэр чигтээ итгэл үнэмшлийг нь үгүйсгэсэн мэтээр хүлээж авсан.
Ц.Нямдоржийн өөртөө оноо цуглуулах зорилгоор хэлсэн бүхэн нь дандаа хар бараан сэдвийг хөндөж, бүхнийг харлуулж, буруутгасан өнгө аястай байдаг. Үнэхээр ч түүний оролцсон асуудал бүхэн бүтэлгүйтэж, баларч байдаг гэхэд хилсдэхгүй. Зарим нэг нь “Ц.Нямдорж муу амлачихсан, наад ажил чинь явцгүй ээ, муухай хар энергитэй хүн” гэж цэрвэж ярьдаг. Үнэн ч байж магад.
www.breakingnews.mn
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна