“Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын ЭСЯ-ны дипломат ажилчин Н.А.В гэгч этгээд зодсон хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Монголчууд жагсаал цуглаан хийсэн боловч Цагдаагийн албан хаагчид тарааж байсан. Мөн Амараагийн дэмжигчид Оросын Элчингийн өмнөх том самбар дээр хар будгаар хас тэмдэг болон дуучны нэрийг саараачиж оросын өмчид халдсан хэрэг хүртэл гарчээ.
Тэгвэл өнөөдөр 11 цагаас Дуучин С.Амармандахыг дэмжигчид, ОХУ-ын ЭСЯ-ны өмнө жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлэхээр болоод байна.
Мэдээжийн хэрэг жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх эрх иргэн бүрт бий. Гэвч элчин сайдын яамны эзэмшил газарт хамаагүй халдвал олон улсын харилцаа үүсэх магадлалтай. Энэ нь цаашлаад удаан хугацааны турш сайн харилцаатай байсан ОХУ-тай хагаралдах том шалтгаан ч болж мэдэх юм.
Эх сурвалж: Breakingnews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо