Сүхбаатар дүүргийн МАН-ынхан согтуугаар зодолдож нэгнийгээ гэмтээсэн үү...


Гэмтсэн хүн нь бүр эмэгтэй идэвхитэн нь байсан гэнэ. Тэрээр духандаа ийм гэмтэл авчээ. Харин зодсон хүн нь аягатай цай бариад явж байхад өөрөө ирээд мөргөчихсөн гэж цагдаад мэдүүлсэн тухай яриа намын хороогоор тараад байна. Одоогоор хэн гэгч дарга зодсон нь тодорхойгүй ч зодуулсан эмэгтэй хэргийг дэлгэж бичлэгийг цахимаар цацахаар шийджээ. Сүхбаатар дүүргийн МАН-ын хороо орон нутгийн сонгуульд ялагдсан. Үүнийг дарга Д.Цогтбаатартай нь холбож ярихаас өөр аргагүй.
 
 
Өөрөө УИХ-ын гишүүн болоод “цолондоо” ханачихсан тул орон нутгийн сонгуулийг хайхарч үзээгүй, амиа бодсон гэж намын нөхөд нь шүмжилдэг. Ганцаарчилсан тоглолт хийх дуртай, амбицтай гэх шүүмжлэлд байнга өртдөг тэрбээр орон нутгийн сонгуульд энэ мэт зангаасаа болж намаа ялагдалд хүргэсэн байна. Орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдээ сурталчилж, ялалт байгуулахын төлөө ажиллах бус хувийн тоглолт хийж, нэр дэвшигчдээ талцуулан хагаралдуулснаас үүдэж, улайрах ёстой Сүхбаатар дүүрэгт МАН унасан гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Түүнчлэн Д.Цогтбаатар орон нутгийн сонгуульд намаа ялагдалд хүргээд зогсохгүй өдгөө дүүргийн намын хороогоо дотор нь хагаралдуулж, "Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг" болгосон.  Нам нь сонгуульд амжилтгүй оролцуулвал намын удирдлагад хариуцлага тооцдог бичигдээгүй хуультай ч энэ журам МАН-д л лав хэрэгждэггүй.
 
 
НУУЦ.мн