Гурвалсан хийрхэл


Ц.Нямдорж бэлэгдлийн чанартай УИХ-ын дэд дарга хийж, Ж. Батзандан азаар заяасан АН-д үнэнч журмын нөхөр байж, Г.Уянга амар жимэрхэн айлын эзэгтэйн үүрэг биелүүлж огтоос төвдсөнгүй. Манай бохир улс төр тэднийг өөрийн эрхгүй чирж тэд ч хэн хэн нь маналайлахыг хүсэн тийчлэх аж. Ц.Нямдорж: “АН Эрдэнэтийн 49%-ийг луйвраар авч төрийн эзэмшлийн 51% үнэн чанартаа АН-д, 49% эзэмашигчдээ оччихлоо” хийрхлийг Ж. Батзандан: “27-хон настай залуу Монгол төрийг төлөөлж Орост очоод Эдэнэтийн 49%-ийг авчихлаа” гэж давслаад, төрд алба хашихаас тогтолцоогоор нь тоглох хоббитой, дөрвөн жил самраад сэтгүүлчдийн егөө дөгөөнд ихэд хөөрсөн зүрх нь иргэдийн сонголтонд баахан шархлахад энэ асуудал эм болж нөгөө муу тэнэг ардуудаа санагалзан “Эрдэнэтийн 49% бол бүх ард түмний өмч” хэмээн донгодон хийрхэв. Ц.Нямдорж: ”МАН төр барьвал төрийн албанаас ганц ч хүн ажлаас халахгүй би халуулахгүй” гэж худал хэлсэндээ ичиж, мөн ЗГ-ынхаа халаа сэлгээ, бусармаг үйлээс олон түмний анхаарлыг түр холдуулах башир арга сэдэж, Ж.Батзандан нарийн учрыг олоогүй ч олзуурхаж амтархан хүлхэхэд, өөрийгөө суут ухаантан, өнгөрөгч парламентийн 76 эрхмээс ч цэвэр ариун гэдэг Г.Уянга уухайлан дэмжлээ.
Энэ худалдан авалтаас ямар ч хамаагүй үнээр өчүүхэн ч болов гэм олохоор улайрсан Ц. Нямдорж АТГ-ын даргыг “Чи миний гарын үсэгтэй хуулиар ажиллаж байгаа. Би ингэж ажилла гэж хууль хийгээгүй. Би хийхгүй та нар хийнэ. Эрдэнэтийг яагаад шалгахгүй байнав” хэмээн өөрийгөө даргын чөлөөнд хурал удирдагч биш УИХ-ын ноён мэт балайтахыг чуулганаас харж сонссон. Ийм өчүүхэн ч өөрийгөө Төр гэж төсөөлдөг, хуулийн нэг үг үсэг ямар ихийг илэрхийлдэг хариуцлгагагүй хандвал ямар хортойг ингэж батласан энэ увайгүй ноёнтон УИХ-ын даргаасаа хөөгдөхийн өмнө энэ хуульд гарын үсэг амжиж зурсандаа ингэж дүрэмдэн хэнээс ч хараат бус АТГ-ыг УИХ, улмаар өөрийнхөө шууд мэдэлд оруулж байгаа юм. Гэвч үүгээрээ өөрөө олон хуульд хулгайгаар оруулсан заалтаа баригдаж байгааг огт төсөөлөхгүй маанагтаж байгаа. Олуулаа хэлэлцэж батлаад ганцаар нууцаар зассан хуулийн 72 заалтанд яг энэ хуулийн “сонсоно”-ыг “хэлэлцэнэ” болгож зассан байдаг. Хэрэв “Сонсоно” байсан бол АТГ-ын дарга байцаалтанд орохгүй байв. Ахар ухаан хоцрогдсон боловсрол нь ийм хуудуутай явцгүй юманд хүрэх агаад шударга царайлах бүрдээ нэг нууцаа алддагаа  мэдэхгүй нь сайхан. Өнгөрсөн парламентад “МАН төр барихаар зүгээр АН баривал төр хямардаг” гээд өөрсдийгөө шившиг болгосон. Энэ нь үнэн л дээ. АН сөрөг хүчин хийвэл улс орноо уруудтал, эдийн засгаа унатал самарч төрөө гацтал шантаажладаггүй юм. Тэгэхээр МАН л төрөө гацааж ҮХ уруу бурууг чихдэг болж байгааг хэлжээ.
Харин нэг нь намын даргаас мулзарч, нөгөө нь намаасаа дэмжлэггүй Г. Уянга Ж. Батзандан нарт ийм мулгуу ухаан үгүй ч цэцэн нь бас байхгүй болохоор ”сохор нохойн дүйвээн соотон халтрын чимээ”-нээр ийнхүү хийрхэж байна. Дахин хүмүүжихдээ хэцүү хүн гэгч амьтан сайн мууг сурахдаа төлөөгүй. Манай шилдэг 400 гаруй сэхээтнүүд 70 гаруй хоног чуулж тусгаар тогтнол бүхний батлагаа гэж парламентийн засаглал сонгосон бол энэ даваагүй бүсгүй өдөр АН-аас гарч ,орой их хүний ухаан уруу ганц өнгийгөөд өглөө сэрэхдээ хүчтэй Ерөнхийлөгчид “дурласан”-д гайхах юмгүй. Ж.Батзанданг олон нийт олон янзаар ярьж, бичиж зарим нэгэнд шударга омголон дайчин харагдаж, сэтгүүлчдэд “нам гэж туйлширдаггүй” мэт санагддагч харин маньд үзэл баримтлал юу ч үгүй хаана шат харагдана авирч, хаана эмзэг сэдэв сонсогдоно шүүрч өнөөдөр АН-д маргааш Уянгынд нөгөөдөр МАН-д цаашлаад хорь гаруй намын хаана ч зочлосон гайхах юмгүй Павел Морозов шиг атлаа туйлбартай биш нэгэн. Тодруулбал энэ эм эр хоёр залуу шилжилтийн үеийн нийгмийн бохир хөрсөнд соёолсон шарилж төдий, ардчиллын түүчээ АН-ын алганд шаасан өргөс бөлгөө. Учир юун гэвэл гудамжнаас эхлээд УИХ-ын танхимд өрнөх үг яриа нь улс орны хөгжил дэвшилийн улс төрч ухааны урьдчилсан төсөөлөл, дүгнэлт, хүрэх оргил биш “хүүгийн бакиалын өлмий, охины палааж өгзгөг,, миний банзал бөгсөндөө цоорхой” гэж үглэх галын чавганцын гавшаа байдаг юм. Хэн хэнийг нь зарим хүн, тэдний талынхан нам байгуулсан улс төрийн эр зоригтон мэт хөөргөдөг ч үнэндээ Ардчилсан Хувьсгалын дөл уугих халуун үед хошуу нь цавиндаа шаалттай өнжөөд нийгэм жаахан илааршмагц гудамжнаас баахан гуагалан Иргэдийн Хөдөлгөөн ч билүү нам болцгоож жинхнээсээ нэг тэмцэнгээ алдаад эр нь намаа удирдаж амьдруулж чадалгүй самуун болгон алдаж улмаар 5 хүний халуун амьтай холбогдоод “зандалчин” болохоо алдсан ба “Ганц худаг”-аас гүйж, гуйж АН-ын улс төрийн өмгөөлөлд багтсан,  эм ньухаантнууд уруу харж: “имфляци өслөө бэлэн мөнгө бүү тараа!,” тэнэгүүдэд хандаж иргэд үхлээ амлалтаа өг!” гэж МАН-ыг шордсоор дэлхийн эдийн засгийн хямралын араас уруудаж явсан эх орноо унахад үнэлэшгүй тус хүргэж чадсан түүхтэй нөхдүүд юм.Ж.Батзандангийн хувьд АН-аас хөөгдөх ч яамай ар Монголдоо байвал…” гэж сошиал ертөнцад тарааж сэтгэлээ хуураад энэ хоёртойгоо санал нэгдэхээс аргагүй. Тэгээд ч тэрээр сүүлийн үед МАН-даа улам дасаад байгаагаа “Та бүхэн ийм зоригтой байвал Монгол авлигагүй болно” гэх урмын үгээр илэрхийлж байна билээ.
Даанч авигачиддаа хэлсэнээс биш үнэн үг. Харин хэн хэн нь МАН-тай хамтран өнгөрсөн пөрлөментад мөн л ингэж ЗГ-аа гортоолж, хөрөнгө орууулагчид өчүүхэн нааш харахын төдийд аль нэг яамны сайдыг онилож “шүд сугалах” буюу бүр Сангийн Сайд гадаадад очоод гарын үсэг зурахаар үзэг шүүрэх төдийд ЗГ-аа хөнтрөхөө зарлан “янаглан хорлох” аргыг гаргуун хослуулж сурсан этгээдүүд. Тиймээс ч МАН-ын эрх бүхий хүмүүсийн алдаатай мэдэгдлээс одоо Төр нь тогтвортой ч бизнест хэт хошуу дүрдэг, өглөө таатай хууль хийвч орой нь авлига санал болгосон заалт шургуулдаг овлигогүй занг нь мэдэхийн учир хөрөнгө оруулагчид МАН-д АН шиг итгэхгүй байна. Тиймгүй бол өдийд хөндлөнгийн саад өчүүхэн үгүй өнгөрсөн парламентийн янаглан хорлогчид ч алга атал ноён $ нохойтсон хэвээр байхгүйсан. Тэгэхээр хүн ард минь бүү тоо! Эрдэнэт Монголдоо ирсэн, Монголынхоо хуулиар Монголдоо татвараа өгнө, Монгол төрөө тэтгэж, Монгол хүмүүсээ хооллоно. МАН-тай МАН-гүй, Батзандантай, Батзандангүй, Уянгатай Уянгагүй,Нямдоржтой Нямдоржгүй, Төрийн Эрдэнэт, Таван толгойгоос илүү хувьцаа олгож борлуулаад унах ч юм билүү…?!
Шуурхай.мн