“Гоёл-2017” наадам өчигдөр болж өндөрлөлөө. Загвар өмсөгчдийн чадвар, чансаа, хэн нь шилдэг болохыг албан ёсоор тунхаглан зарладаг 29 дэх удаагийн энэхүү “Гоёл” наадам түүхэндээ анх удаа Топ моделио шалгаруулсангүй ээ. Учир нь энэ жилийн сайхан хүүхнүүд дотор шаардлага хангахуйц модель нэгээхэн ч байсангүй гэнэ.
Энэ талаар Монголын Дизайнеруудын Холбооны нарийн бичгийн дарга Х.Байгальмаа “Жилээс жилд наадам чанаржиж дизайнеруудын бүтээл улам сайжирч байна. Энэ жил шаардлага хангах топ модель байгаагүй учраас тордуулсангүй. Топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулах болно” хэмээжээ. Нөгөө талаар Ц.Мянганбаяр энэ удаад “Гоёл”-оос эхнэрээ сольж, сонгох бодол төрөөгүй учир ийнхүү шалгаруулсангүй гэх бор шувуу хүн бүрийн амнаас ам дамжиж байгаа сонсогдоно лээ. Ер нь жил бүрийн энэ наадам шилдгүүдийг гэхээсээ илүү алтны магнатын нялх хайрыг сонгох хүүхнүүдийн тэмцэлдээн болдог гэдэг нь нууц биш юм. Эсвэл О.Пүрэвдуламынхаа хүсэлтээр ээлжит амрагаа хүсэмжлээгүй ч байж болох шүү дээ.
Энэ удаагийн шагналтнуудыг сонирхвол:
Ирээдүйтэй загвар өмсөгч: Г.Бүрд
Фото модель: О.Ариунзул
Фото модель: Н.Ану
Дэд байрын шагналт модель: Ц.Алтантуяа
Гранпри шагналт дизайнер: О.Уранцэцэг /"Эртний Монгол хийц"-ийн дизайнер/
Шилдэг загвар зохион бүтээх товчоо: "Мастер Додо" ХХК
Уламжлалт хувцасны загварын шилдэг дизайнер: Б.Баасансүрэн /"Ур Ундрах" ХХК/
Үндэсний хувцасны шилдэг дизайнер: М.Энхтуяа /Үйлдвэрлэл урлалын политехник коллеж/
Шилдэг гоёлын хувцасны дизайнер: Х.Цэрэнлхагва /"Precious Fashion House"/
Шилдэг зурагчин М.Цоггэрэл
Шилдэг make up artist Г.Нармандах /"Наруми" студи/
Шилдэг үсчин Д.Одонгоо /"Видал" салон/
Шилдэг залуу дизайнер И.Урангоо /"Урангоо Идэр" брэнд/
Тусгай байрын шагнал Дизайнер Н.Үнэнбат, Г.Цэрэнханд /"Монлайн" ХХК/
Тусгай байрын шагнал Дизайнер С.Ганзориг /"Жи Энд Эс" ХХК/
Өдөр тутмын, чөлөөт, амралтын хувцасны шилдэг дизайнер "Эвсэг" ХХК
PAPARATSI.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо