Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна.
Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хэдэн арван мянган төрийн албан хаагчдыг хоморголон халж, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хэдэн арван хүмүүсийг шалгах нэрийн дор хэлмэгдүүлэн, хүчирхийлж, энэ үйлдлээ гэр бүл хамаатан садан, найз нөхөд, ойр дотны хүрээлэл рүү нь чиглүүлж, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоонд аюул занал учруулж, коммунист хэлмэгдүүлэлтийн “хар цаг үе”-ийг нийгэмд сануулж байна.
Улс төрчид болон төрийн албан хаагчдыг хоморголон хэлмэгдүүлж, их хэлмэгдүүлэлт явуулж байгаад Ардчилсан нам, намын жирийн гишүүд жигшин, зэвүүцэж, монгол хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, ардчилсан тогтолцоо, улмаар Улсын тусгаар тогтнолд заналхийж, хэрээс хэтэрсэн эдгээр үйлдлээ нэн даруй зогсоохыг эрх баригчид болон хууль хяналтын байгууллагуудад анхааруулж байна.
Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг үндэслэлгүй, хууль бус шалтгаанаар удаа дараа дуудаж, байцааж, ойр тойрных нь олон хүнийг шалгаж, хорьж, ял тулгаж, нэг хүнийг тойрсон хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа нь илт боллоо.
Ард түмэн хэзээд үнэн, шударгын талд зогсож, Их түүхт Монгол төрийн сүлдний хараа хурц, буулга чанга байдгийг, улс төрийн бохир зорилгоор хууль хяналтын байгууллагуудыг турхирагчид болон хууль ёс, хүний эрх, нийгмийн амар тайван байдлыг алдагдуулагч хууль хяналтын байгууллагын нэр зүүсэн этгээдүүдэд дахин хатуу сануулж байна.
Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Монгол төр түвшин, Түмэн олон амар амгалан байх болтугай !
АРДЧИЛСАН НАМЫН ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛ
2016 оны 11-р сарын 30
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа