Бидний хэлж заншсанаар Модны 2 буюу Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ALE HOUSE хэмээх нэртэй зочид буудал болон пабыг хэн ч гаднаас нь харсан үйлчилгээний газар л байна гэж харна. Багагүй хугацааны өмнө зочид буудлын B1 давхарт ГУЛГАА МАССАЖ хийдэг нэрийн дор охид бүсгүйчүүд биеэ үнэлдэг тухай мэдээлэл гарч байсан боловч тэгс хийгээд намжсан. Иймэрхүү хууль бус үйлдлийг холбогдох газрууд анхааралдаа авч, таслан зогсоох учиртай. Гэтэл харин ч эсрэгээрээ эрээ цээрээгээ алдсан хэнээс ч айхгүй хэсэг бүлэг хүмүүс насанд ч хүрээгүй охидын биеийг үнэлүүлсээр байгаа мэдээлэл байна. Тус газарт насанд хүрээгүй охид бүсгүйчүүдээс эхлээд намба суусан айл гэрийн эзэгтэй нар ч байдаг гэнэ. Хамгийн гол нь цаанаа найз залуу болон нөхөр хүүхдүүдтэй, өөрийн гэсэн амьдралтай боловч тарчигхан амьдралын шаардлагаар аргагүйн эрхэнд биеэ үнэлж буй эмэгтэйчүүд ганцхан энэ газар гэлтгүй их байгаа нь харамсалтай.
Залуусын хэлдгээр тэднийг “авахад” 30 минутын үйлчилгээ нь 60 мянган төгрөг, хоногийн үйлчилгээ нь 200 мянган төгрөг гэх зэрэг үнэ ханштай байдаг гэнэ. Тухайн хугацаанд үйлчлүүлэгчдийн хүссэн хэмжээгээр хамгаалалт буюу бэлгэвч хэрэглэдэг бөгөөд байрлаж буй газрынхаа буудалд хамт хонодог байна. Түүнчлэн охидыг сонгон авахад бүрэн нүцгэлсэн байдаг бөгөөд дээгүүрээ маш богинохон халаад өмссөн байдаг юм байна. Үйлчлүүлэхээ ирсэн залуус мэдээж өөрт таалагдсан охин шигээ, дүү шигээ, өөрийхөө эхнэр шиг насны хүмүүсээс дуртайгаа сонгон тооцоогоо хийснээр ГУЛГАА МАССАЖ гэсэн нэрийн дор биеэ үнэлэх үйлдэл хэрэгждэг байна. Өмнө нь удаа дараа хууль бус үйлдэл гарган, биеэ үнэлэх зохион байгуулалттай үйл ажиллагаагаа зогслоолгүй, тэнсэн харгалзах ялаа эдлэлгүй дураараа дургиж байгаа энэ газрыг Хууль хяналтын байгууллагууд эргэж тойрох цаг болсон юм шиг ээ. ЭМС АРИУН БОЛ ТӨР АРИУН гэдэг дээ, ажил хөдөлмөр эрхлэх чадвартай залуухан охид бүсгүйчүүд маань өөрсдийнхөө хүсэлтээр болон хэн нэгний шахалтаар биеэ үнэлэн хялбар аргаар мөнгө олох хүслийнх нь ард маш олон эрсдлүүд байгаа гэдгийг ухаараасай.
PAPARATSI.MN
Моддоо услая-Хаврын цэнэг усалгааны аян
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
ЗГ: ДЦС-уудын засвар, шинэчлэлийн ажилд шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлнэ
ЗГ: Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно
ЗГ: “Монголын эдийн засгийн чуулган-2026” арга хэмжээг цуцлав
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлөх асуудлыг шийдлээ
ЗГ: Иргэн, ААН-ийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ