Байнга л хүн зодож танхайрсан асуудалд холбогдож байдаг Улсын начин Б.Одхүү урд шөнө Хан-Уул дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт зүй бус аашилж, шаардлага тавьсан хамгаалалтын ажилтанг зодож, хамрыг нь хугалж, танхайрчээ. Түүнд зодуулсан залуугийн бие хүнд сэхээний тасагт байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Харин зодооны хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.Б.Одхүү нь Улсын заан Ц.Баярсайханыг зодож танхайрсан хэргээр 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 5 жил 1 сарын ял сонсч байсан. Гэвч удалгүй суллагдсан юм. Олимпийн аварга Н.Түвшинбаярыг зодож танхайрсан гэх мэдээлэл ч байдаг.
Ер нь түүнд үйлчлэх хууль гэж байдаггүй бололтой юм. Шүүхээр таслан шийдвэрлэсэн ч удалгүй суллагддаг. Тэгээд л шаардлага тавьсан болгоныг зодож танхайрсаар явах юм. Монголчууд бөхдөө хайртай. Гэвч хайр хүндлэлийг нь дааж чадахгүй танхайрч яваа эдгээр хүмүүсийг яалтай билээ.
Шар хүү
UGLUU.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо