Олны танил хүмүүсээс олонхи үлгэр дуурайлал авдаг. Тэр ч утгаараа тодорхой хэмжээний баяр ёслолд ирэхдээ хамаг л байдаг гоё, ганган хувцасаа өмсдөг шүү дээ. Манайхан ер нь аливаа тэмдэглэлт үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, хүндэлдэг болсон. Тэгвэл уншигч таны харж байгаачлан “Захиалгат инээд” хошин урлагийн хамтлагаар олонд танигдсан Х.Манлайбаатар гэх залуу өөрийн туслах дүрд ажилласан “Надын аав мангар” кинонд ирэхдээ ийнхүү нэг жаахан болхидуу хувцаслаж иржээ.
Өмд нь толботой, пиджакан дотуураа гэрийнхээ шахуу цамцтай ирсэн нь хуран цугласан үзэгчдийн дунд “Энэ залуу аятайхан хувцаслаж болдоггүй юм байх даа, ямар хүндэтгэлгүй хувцаслаа вэ” гэх бор шувуу нисгээд авна лээ. Үснийхээ өнгийг өвгөн буурал мэтээр будуулж шинэчлэлт хийсэн ч, өмссөн хувцасыг нь маш олон нүд харж л байгаа шүү дээ. Олигтой уран бүтээл хийж гавьсан зүйл байхгүй хаа нэгхэн туслах дүрд тоглодог хүн харин ч энэ мэт үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандвал дээр бус уу.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна