Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хөрөнгөө нуун дарагдуулсан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэл газар авсан. Н.Алтанхуяг ч сүрийг бадруулан АТГ-т сэтгүүлчдийн хамт очиж мэдүүлэг өгөв. Яг энэ цаг үетэй нь зэрэгцэн Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшинэ гэдэг мэдээллийг сайн дураараа хийгээд байсан нөхөр Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх асуудлыг баталгаажуулсан гэнэ. Ямартай ч түүнийг өөрөө өөртөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх олгосон гэж зэмлэж байсан намынх удирдлагын багийнхан мөрдөөлийг нь бяц гишгэж орхилоо. Цаашид юу болохыг харж л сууя.

Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо