Ноён Бондгор “Би бондгор биш” нэртэй шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Хэдхэн хоногийн өмнө л “Самандын Жавхлан” нэртэй дуу гарган амь нэгтэй гэгдэх Жавхлан ахыгаа өмөөрч байсан тэрбээр ер нь цомог, дууныхаа нэрийг бусад уран бүтээлчдээс ялгарахаар өвөрмөц гэгч нь өгдөг болжээ. Түүний эхнэр Б.Золзаяа нь нөхрийнхөө эсрэг ирсэн эвгүй сэтгэгдлүүдэд хариуг нь цаг алдалгүй барьчихдаг. Энэ удаад ч мөн нөхрийг нь ам барин дуулдаг гэснийх нь хариуд:
“Манай залуучууд нээрээ шинэ дуу, шинэ клип гарахаар ч ингэж үздэггүй юм байж ХҮНИЙ МУУД үнэхээр дуртай юмаа. 30, 40 мянгаараа үзээд, 200, 300-аараа Share хийгээд л инээд хүрмээр, өрөвдмөөр ч юм шиг...Дандаа юм хийж яваа нэгнээ МУУЛНА, ГООЧИЛНО, элдвээр хэлнэ. Монголын залуучууд ядаж ийм ХОГИЙН сэтгэлгээнээсээ салмаар юм. Микрофон унаж байгаа нэг бичлэг нэтээр яваад л, олон хүний дургүйцлийг хүргээд байх шиг байна. Уг нь клипны л зураг авалт шүү дээ. Юм хийж яваа нэгэндээ урам өгч чаддаггүй юмаа гэхэд дуугүй байж сурмаар юм. ХҮНИЙ ЛААГ УНТРААЛАА ГЭЭД ТАНЫ ЛАА ТОД ГЭРЭЛТЭХГҮЙ” хэмээн бухимдаад авсан байна.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ