Монголын орчин үеийн хип хоп хамтлагуудын төлөөллийн нэг болох FLASH хамтлагийн залуус фэнүүдээ гэнэтийн бэлгээ задалж эхэллээ. Тэртээх 10 жилийн өмнө тэд анхлан байгуулагдаж, дуулсан дуу болгон нь хит болж, фэнүүдээ байлдан дагуулж байсныг та бүхэн санаж буй биз ээ. UB PALACE-н OPEN AIR-т нэг дор 20 мянган үзэгчийг хоёр удаа нэгтгэж чадсан тэд өдгөө 10 жилийг ардаа орхижээ.
FLASH-н залуус 2017 онд хэрэгжих “Гэрэл түгээе” төслийн хүрээнд эх орон, эцэг эх, ирээдүй хойч үе, хайртай бүхнийхээ төлөө хэсэг хугацааны дараа тайзнаа гарч, өөрсдийн дуу хоолойг дахин тунхаглах гэж байна. Арванхоёрдугаар сарын 9-нд CROCUS EVENT HALL-д 19:00 цагаас ердөө ганцхан удаа “Гэрэл” тоглолтоороо удаан хүлээсэн фэнүүдтэйгээ уулзах залуус маань тоглолтын бэлтгэл ажилдаа ханцуй шамлан оржээ.
Та ч бас ирж FLASH-тай хамт хайр, ухаарал шингэсэн дуунуудыг нь хамтдаа дуулаарай. Тоглолт болох сургаар аль хэдийнэ билет нь борлогдож дуусах гэж байгаа болхоор хэрэв та амжиж захиалахыг хүсвэл 19001953 дугаарын утсаар холбогдоод үнэгүй хүргүүлээрэй, мөн CROCUS EVENT HALL-н билетийн касснаас худалдан аваарай.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ