“Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор “эрэн сурвалжлах сэтгүүлч” болсон бололтой. Тэрбээр өөрийн цхим хуудаснаа ийн нийтэлсэн нь олны анхаарлыг ихээхэн татаад байна.
“Энд амьдарч буй Луйсаннэ хотын Монголчууд 10 франк тус бүр хандивласнаар Цэрэнгийн ирэх буцах зардал боссон. Монголоос би билетээ зээлээр аваад ирсэн. Мөн энд байгаа монголчууд гэр орондоо хонуулах хооллох зэргээр бид дажгүй сайн явна” гээд үргэлжлүүлэн
Монголын улс төрч тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон Баярцогт Швейцарь улсын банканд 1 сая доллор мартсан асуудал 2013 онд яригдаж байв. Монголын байгаль орчных төлөөх хуульчдын холбоо энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэлгүй хэргүүд хаагдсан байдаг. Ингээд Швейцарын Зохион байгууллагатай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн.
Швейцарт албан ёсоор Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний 3 найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол улсын газар уул уурхай цаашилбал авилгал хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилгал газрын наймаанаас орж ирсэн бол Монгол улсад буцаах эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарын хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Биднийг прокурор асууж шаардлагатай баримтуудаа гаргахыг хүслээ. Тун удахгүй надтай хамт яваа эмэгтэйг би танилцуулж ярилцлага хүргэх болно. Энэ хооронд Монголд суугаа ар гэр, ахан дүүс, найз нөхдөд алив нэг таагүй асуудал тохиолдвол энэ бүхний хариуцлагыг Монголын төр хариуцах болно гэдгийг намайг дэмждэг бүх хүмүүст урьдчилан анхааруулъя!
Чих тавиарай! Цэрэнгээс
2016.11.29
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо