Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаатнуудыг энэ сард хилээр гарахыг нь хориглож, зарим нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан билээ. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд шалгалтын ажиллагаа эрчимжин, дээрх ангид дахин цагдан хориод байсан.
Тэгвэл түүнийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна. Харин Н.Алтанхуягийн эгчийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ