УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.
**-Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Хилийн цэргийг хилийн цагдаа болгох тухай яриа гарсанд хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлж байна?**
Хуульд энэ тухай тусгагдаагүй. УИХ-ын гишүүд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж асуулт асууж саналаа хэлж байна. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хилийн цэргийг хилийн цагдаа болговол яасан юм гэсэн санал хэлсэн. Мөн Ж.Энхбаяр гишүүн яагаад хил хамгаалах байгууллага, хилчин гээд байгаа юм, хилийн цэрэг гэж нэрлэж болохгүй юу гэсэн санал хэлсэн.
**-Хилийн бүс, хийлийн нутаг дэвсгэр гэх мэтчилэн цөөнгүй өөрчлөлтүүд байна.Хилийн бүсийн өргөнийг 100 км байсныг 15 км болгочихлоо гэдэгт хүмүүс их эмзэглэж байна?**
Хилийн бүс, хийлийн зурвас, хилийн шугам, хил орчмын нутаг дэвсгэр гэх мэт олон томьёолол байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хилийн тухай хуульд хилийн бүсийн өргөнийг 100 хүртэл км-ээр тогтоохоор заасан байдаг. Хилийн бүсэд иргэд орохдоо зөвшөөрөл авдаг, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэхдээ хяналт дор ажилладаг гэхчилэн нэлээдгүй хүндрэлүүд байсан. Манай улсын 21 аймгийн 14 нь хилийн нутаг дэвсгэр дээр, 70 орчим сум хилийн бүсэд байна. Хуулийн төсөлд хил орчмын нутаг дэвсгэрт 70 орчим сумаа хамааруулахаар тусгасан байгаа.
- Өмнө нь хилийн шугамаас 100 км доторх радиуст уул уурхай эрхлэх боломжтой байсан. гагцхүү зөвшөөрөл авдаг байсан. Одооч гэсэн хэвээрээ л байна. Урьд нь хориглосон зүйлийг одоо нээж өгч байна гэж ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл урьд нь ч хориглоогүй байсан. Тодорхой зорилго, бодлогоор ташаа ойлголт төрүүлэх шаардлагагүй гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа