сгийн газрын ээлжит бус хуралдаан эхлэх гэж байна. Өнөөдөр 12 цагт гэж товлогдсон гэнэтийн хуралдаан ямар асуудлыг хэлэлцэхийг сайд нар нь ч мэдээгүй яваа аж. Харин таамаглалуудын хувьд юуны өмнө “огцорч магадгүй” гэгдэж нэрлэгдээд байгаа дөрвөн сайдын, ялангуяа Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт холбогдох асуудлыг хэлэлцэж магадгүй гэнэ. Тэрбээр Засгийн газрын зарим гишүүндээ загнуулсан, эсвэл муудалцсан гэх мэдээлэл буй.
Дараагийн хувилбар нь Далай ламын айлчлалтай холбоотойгоор Засгийн газрын төлөвлөгөө нурсан явдал. Энэ нь улс төрийн гэхээсээ илүү эдийн засагт ямар их хортой үр дагавар авчирсан,ҮАБЗ-өөр хэлэлцэхгүйгээр хамгийн чухал хөршийнхөө дургүйцлийг хүргэж харилцаанд сэв суулгасан тэр гэмтэний талаар ярих нь гэлцэж байна. Засгийн газар, УИХ, Монголбанкны зүгээс хийх айлчлалуудыг цуцалчихаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөөгөө яаж хэрэгжүүлэх, цаашид ямар муу мэдээ биднийг хүлээж байгааг таахад бэрх.
Энэ бүхэнтэй холбогдуулан Засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийх, магадгүй Хятадын талтай эв зүйгээ олох улс төрийн ямар алхмууд хийж болох тухай ярих нь хамгийн зүйтэй болов уу. Харин Засгийн газар доторх удаа дараагийн “супер” маргаанууд, цаашилбал нэр бүхий сайдыг огцруулах тухай ярианы тухайд АН-ын шидсэн чулууг барьж авч хоорондоо байлдаад байвал АН-ын алдааг л давтсан хэрэг болох болов уу. Ямар ч асуудал хэлэлцлээ гэсэн дээрх асуудлыг хэлэлцсэн бол нийтэд зарлана гэж байхгүй л болов уу. Ийнхүү одоо эхлэх гэж буй ээлжит бус юуг хэлэлцэхийг хүлээх л үлдлээ.
Zindaa.MN
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо