Хилийн цэрэггүй болгож, хилийн бүсээ нарийсгах тухай УИХ-аар хэлэлцэх гэж байгаа талаар яриа ордон дотор өрнөх болжээ. Тодруулбал Хилийн цэрэг шаардлагагүй, тэднийг “Үр ашиггүй үрлэг зарлага хийж байна” хэмээн үзэж хилийн цэргийг, хилийн цагдаа болгох гэнэ.
Хил хамгаалал гэдэг бол улсын онцгой байдалтай шууд хамааралтай асуудал. Ямартай ч сүүлийн жилүүдэд хил дамнуулах наймаа гаарч буй энэ цаг мөчид хилээ нарийсгаж, хилийн цэргийг татан буулгах талаар хэн гэгч том толгойтон санаачилж буй нь өөрийн эрхгүй анхаарал татаж байгаа юм.
Тэгвэл ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг өргөн барьсан аж. Үүнийг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эсэргүүцэж, шаардлагтай тохиолдолд огцруулах арга хэмжээ авах талаар ярьсан байна.
Хилийн цагдаа, хилийн цэрэг хоёр тийм их ялгаатай зүйл байж чадах уу гэвэл бас эргэлзээтэй зүйл юм. Учир нь цэрэг, цагдаагийн байгуулага адилхан л хүчний байгуулага гэх тодотголтой шүү дээ.
Ямартай ч “Хилийн янз бүрийн зөрчилтэй тэмцэхэд асуудал их байна” хэмээн албаны хүмүүс ярьдаг. Тэгвэл энэ үед хилийн хамгаалалтыг сайжруулж, хүчирхэгжүүлэх байтал хилийн бүсээ нарийсгаж, хилийн цэргийг татан буулгах гэж байгаа нь олны бухимдлыг хүргэх боллоо.
Төрийн соёрхолт, яруу найрагч Зундуйн Дорж: Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гурваасаа салбал хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй.
Б.Учрал
BreakingNews.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо