Монгол анхны ардчилсан чөлөөт, хувийн “25 дугаар суваг телевиз” шоу нэвтрүүлгийг жинхэнэ утгаар нь зохион явуулж үзэгчдийг цэнхэр дэлгэцийнх нь өмнө уяж чаддаг билээ. Өмнө нь Монголын алс баруун хязгаарт байх Баян-Өлгий аймгийн Алтай сумын малчин залууг гол дүрээ болгож “Улаанбаатарт нэг удаа” хэмээх шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байсныг үзэгчид маань санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ удаа тухайн нэвтрүүлгийн үргэлжлэл болох “Тайгад нэг удаа” реалити шоу нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх гэж байгаа гэнэ.
Уг шоунд Монголын хойд хязгаар болох Хөвсгөлийн Цагааннуур сумын зүүн тайга руу Улаанбаатар хотод төрж өссөн “Making the band-3” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан MIXX хамтлагийн дуучин Темпо, мөн “Making the band-4” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “Code26” хамтлагийн дуучин Булгантамир нарыг сонгон авчээ. Тэднийг цаатан ардын амьдралд хэрхэн дасан зохицож, Хөвчийн гүнд зуны урцанд яажшуухан долоо хоног аж төрөхийг харах боломжтой юм. “Тайгад нэг удаа” реалити шоу нэвтрүүлэг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн 7 хоног бүрийн пүрэв, баасан гарагт 21:35 минутаас 25 дугаар суваг телевизээр цацагдана гэж байна шүү. Тайгад чухам юу болох гээд байгааг та ч бас шимтэн үзээрэй.
PAPARATSI.MN
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1991 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Хоногийн хугацаанд эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 7 бүртгэгджээ
25 настай эмэгтэй Драгон төвийн 3 давхраас унаж, нас баржээ
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 405 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянажээ
“Тусгай замын автобус BRT” төслийн зөвлөх үйлчилгээний 2 багц тендерийн үнэлгээний ажил үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа