Энэ сарын 21-нд болсон УИХ-ын чуулганы үеэр Монгол банкны удирдлагууд оролцож, гишүүд санал асуулга тавьсан юм. Ингээд Т.Аюурсайхан гишүүний асуултыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол банкны ажиллаж байгаа байдал чадваргүй, ашиг сонирхлын зөрчилтэй, удаан байгаа нь ажлын үр дүнгээр нь харагдаж байна. Та бүхний ажлын бодит үр дүн монгол төгрөгний шууд худалдан авах чадвараар үнэлэгдэнэ. Тийм учраас монгол төгрөгийн худалдан авах чадварыг хариуцаж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх үү. Хариуцлага хүлээхэд бэлэн байна уу. Төсвийн алдагдлыг бууруулахын төлөө Засгийн газар ажиллаж байгаа. Экспорт, үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогыг явуулж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж байна. Монгол банкны зүгээс энэ алдагдлаа хэзээ бууруулах юм бэ. 2014 онд 530 тэрбум, 2015 онд 501 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ онд бүр их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа.
Та нар ажилтнуудынхаа цалин хөлсийг 25 хувиар нэмсэн үү, үгүй юу.
Ажил хийж чадахгүй байж юун цалин нэмэх асуудал яриад байгаа юм. Их хэмжээний тансаглал, бие биенийгээ урамшуулдаг, олон зуун саяар нь нийгмийн буцалтгүй тусламж өгдөг асуудал чинь хэвээрээ юу. Энэ оны 10 дугаар сарын байдлаар ашиг орлогын баланс чинь ямар байгаа юм.
Энэ алдагдал чинь эргээд төсөвт дарамт болдог.
Тэгээд үүний буруутай этгээд байна гэж яриад байдаг. Тэгвэл тэр Н.Золжаргалдаа хариуцлагыг нь хүлээлгэ л дээ. Их хэмжээний свобоос болж сүүлийн дөрвөн жил 3,2 их наяд төгрөгийн алдагдалтай болсон бол хариуцлагыг нь хүлээлгэ. Хуулийн байгууллагад шилжүүлээч.
Эсвэл та нар хамсаатан нь болчихоод байгаа юм уу.
Яагаад энэ хүндээ хариуцлага хүлээлгээд, монгол төрийг хохиролгүй болгох арга хэмжээ авахгүй байгаа юм. Их хэмжээний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгөнүүд гээд зориулалт бусаар зарцуулчихсан маш их хэмжээний мөнгөнүүд байгаа. Үүнийг нь яагаад хаацайлаад суугаад байдаг юм. Нэг бол тэр хүндээ хариуцлагыг нь хүлээлгэ, эсвэл өөрсдөө хариуцлага хүлээ л дээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо