Загвар өмсөгч бүсгүй “нууц хэсгээ” харуулсандаа уучлалт хүсэв


Амаржаад удаагүй байгаа загвар өмсөгч Крисси Тиган нөхөр Жон Лежендийн хамтаар “American Music Awards” наадамд оролцсон бөгөөд улаан хивсэн дээр зураг татуулах үедээ өмссөн даашинзнаасаа болоод маш том шуугиан дэгдээсэн байна. Болсон явдалд  Крисси Тиган цахим сүлжээгээр уучлалт хүсэв.

 

Тиганы өмссөн урт хар даашинз нь зөвхөн гоолиг хөлийг нь ил гаргах ёстой байтал дотоож өмсөөгүй байсан “нууц хэсгийг” нь олны өмнө харуулжээ.

 

Гэнэтийн энэ явдалд цочирдсон хэдий ч нөхрийн хамт зургаа авахуулж дуусгасан бөгөөд “миний харах ёсгүй зүйлийг харж бие болон сэтгэлийн дарамтанд өртсөн бол уучлалт хүсч байна” хэмээн хэдий алдаа гаргаж, зохимжгүй хувцасласан ч шүтэн бишрэгчдээ хөгжөөгөөд авчээ.

 

Крисси Тиган шилдэг загвар өмсөгч гэдгээсээ гадна сонирхлоо дагаж хоолны ном гаргасан нь амжилт олсон байдаг.

 

Түүний эцэг нь Норвеги гаралтай хүн байсан бол эх нь Тайланд. Тэрбээр 2013 онд нөхөр Жон Лежендтэй хуримаа хийсэн бөгөөд хосуудын анхны охин Луна Симона Стефенс энэ оны дөрөвдүгээр сард мэндэлжээ.

 

Амаржаад 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.zone.mn