Л.Балхжавын ТОМ АЧ хүү


Өнгөрсөн амралтын өдрүүдэд тоглолтоо хийсэн МУГЖ Л.Балхжавын том хүү Б.Чингүүн нь найруулагч гэдгийг уншигч та бүхэн сайн мэдэх билээ. Найруулагч Б.Чингүүн нь саяхан 2 ихэр хүүхэдтэй болж, гавъяатыг өвөө болгосон гэж хэсэгтээ л нэг шуугисан. Тэгвэл Л.Балхжав гавъяат маань 9 жилийн өмнө өвөө болсон буюу Б.Чингүүний том хүүг Ч.Цэлмүүн гэдэг юм байна. Б.Чингүүн экс эхнэр Т.Отгонсүрэнтэйгээ 7 жил амьдарч хөөрхөн хүүгийн аав ээж болсон ч тэд 2 тийшээ болсон байна. Т.Отгонсүрэн нь даруухан, ухаалаг, эгэл жирийн бүсгүй байдаг ба тиймдээ ч өдийг хүртэл хэвлэлийнхний хэл амнаас хол байж чадсан бололтой.
Харин одоогийн эхнэр нь “18 нас би чамд хайртай” киноны гол дүрд тоголсон алаг нүдэн хөөрхөн бүсгүй Г.Сэлэнгэ юм.

 

PAPARATSI.MN