УИХ-ын гишүүн асан М.Зоригт “Хадлан” нэртэй дээлний шинэ загвар гаргажээ. Тэрбээр “Шүүдэр дундуур” уран сайхны киноны Ерөнхий продюссерээр ажилласан бөгөөд уг киноны үйл явдлын нэг хэсэг нь хадлангийн талбайд өрнөдөг аж. Түүнчлэн дээлний ач тусыг иргэдэд ойлгуулах, өмсөж хэвшүүлэхээр зорьж буй юм байна. Тэрбээр сүүлийн үед “хадлан” нэрийн дээлээ өмсөж олон нийтийн арга хэмжээнд оролцох болжээ. “Хадлан” дээлний эрэгтэй, эмэгтэй загвар нь
-Хөнгөн
-Өмсөж, тайлахад хялбар, өөрөөсөө бүстэй
-Салхи нэвтрүүлэхгүй, дулаахан
-Дулаан орчинд халууцуулж, хөлөргөхгүй
-Орчих үеийн ухаалаг төхөөрөмжөө биедээ авч явахад найдвартай, дөрвөн халаастай
-Эвхэгдэж хураах нь аялалд зориулагдсан
-Ус тогтохгүй, норохгүй
-Гэрийн нөхцөлд угааж болно
-Үрчийж хэлбэрээ алдахгүй
-Материал нь сэмэрч урагдахгүй зэрэг давуу талуудтай аж. Уг дээлийг тун удахгүй худалдаанд гаргах юм байна.
Ж.МАРАЛ
Medee.MN


Монгол, Японы Засгийн газрууд Нөмрөгийн түймрийн дараах хүнд цаг үеийг хамтдаа даван туулахаар тогтов
Өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтад хоёроос дээш хичээл сонгож бүртгүүлнэ
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо